Гаалийн байгууллага шинэчлэгдэх үү?

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 19

Засгийн Газрын ээлжит хуралдаанаар ГЕГ болон ТЕГ-ын дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж тэдний оронд түр үүрэг гүйцэтгэгч нарыг томилсон билээ. Буяныг гаргадаггүй, бузрыг оруулдаггүй гэгдэх гаалийн газрынхан сүүлийн жилүүдэд ялангуяа өнгөрсөн онд цөөнгүй асуудал гаргаад намжсан.

Тэр тусмаа гаалийн байцаагч нартаа холбоотой хэргүүд ч мандаж олон тонн хуш модны самрыг хууль бусаар хилээр гаргах гэж байгаад баригдсан. Дараагаар нь өнгөрдөг наадмын үеэр мөн л төдий олон тонн самар воганд ачиж байсныг цагдаагийнхан илрүүлсэн гээд олон олон асуудлууд гаалийн байгууллагаас салдаггүй. Тэр ч байтугай ГЕГ-ын дарга нартай холбоотой зарим нэг хэргүүдийг эх сурвалжууд  нэг биш удаа дурьдаад өнгөр ч байсан.

Гаалийн Д.Цэрэнжав ажлаа өгчөө. Тэрээр анх 2006 онд ГЕГ-ын даргаар сонгогдон очсон. Түүнээс хойш даруй зургаан жил өнгөрч засаг төр солигдсоны ачаар гаалийн газрын удирдлагууд шинэчлэгдэж эхэллээ. Түүний оронд О.Ганбат гэгч эрхэмийг тус газрын даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон юм.

Ямартай ч хэдэн жил салхи ороогүй гаалийн газраар салхи сэвэлзэж, тэнд байдаг хүнд суртал, хууль бус асуудлууд нь засагдах байх гэж найдая. Олон жил бахь байдгаараа байсан тус газарт шинэчлэл хийх цаг болсон мэт.

А.НОМИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top