Хүүхэд барьцаалж 100 саяыг нэхжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 20

Дархан-Уул аймагт ноцтой хэрэг гарсан нь бага насны хүүхэд барьцаалсан хэрэг байв. Сэжигтэн этгээд тус аймгийн нэгэн удирдах албан тушаалтны бага насны хүүг барьцаалж гэр бүлийнхнээс нь 100 сая төгрөг нэхжээ. Тэрбээр хүүг 24 цагийн турш барьцаандаа байлгаад сулласан байна. Хүүгийн биед ил харагдах шарх сорви байхгүй ч сэтгэл санааны гүн хямралд орсон байжээ. Одоогийн байдлаар цагдаагийн газар хэрэгтэнг эрэн сурвалжилж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top