Худалдан авах ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах ажлын бэлтгэл ажлын хүрээнд цахим худалдан авах ажиллагааны MEPS системийг танилцуулах, системийг ашиглан худалдан авах ажиллагаанд хэрхэн оролцох талаар сургалт, зөвлөгөө өгөх зорилгоор Үасгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газраас “Цахим худалдан авалт” нээлттэй өдөрлөгыг зохион байгууллаа. Өдөрлөгт Монголын барилгачдын холбооны гишүүд, Монголын замчдын холбооны гишүүд,Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэх, гүйцэтгэх хүсэлтэй аж ахуйн нэгж, Хэвлэл мэдээллийн байгууллага оролцсон юм. Энэ үеэр Худалдан авах ажиллагааны газраас 2013 онд хэрэгжүүлэх улсын болон бүс нутгийн чанартай төсөл арга хэмжээний жагсаалтыг танилцуулсан бөгөөд цахим худалдан авах ажиллагааны хууль эрх зүйн орчин, худалдан авах ажиллагаанд цахим хэлбэрээр оролцох, мэдлэг олгох сургалт зохион байгуулагдлаа.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )