Улаанбаатарт өдөртөө 23-25 градус хүйтэн байна

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 21

2012 оны 12 дугаар сарын 20-ны 20 цагаас 12 дугаар сарын 21-ний 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 БАРУУН АЙМГУУДЫН НУТГААРҮүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Отгон голын сав газраар шөнөдөө 42-47 градус, өдөртөө 30-35 градус, Эхийн голын Баян-Бүрдээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус,  бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААРҮүлшинэ. Зарим газраар цас орж явган шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 37-42 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Өдөртөө бага зэргийн цас орно. Салхи   баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 30-32 , өдөртөө 19-21 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим нутгаар  цас орж, явган  шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. өдөртөө бага зэргийн цас орно, Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 28-30 градус, Яармаг-Сонгины орчмоор 37-39 градус, өдөртөө 23-25 градус хүйтэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top