Багануур дүүргийн ИТХ-ын дарга асан Р.Өнөржаргал, ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд хурлын ажлын албаны дарга М.Даваасүрэн нар 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 15:30 цагаас эхлэн Хурлын ажлын албаны өрөөнүүдийг лацдан Хурлын тамга, Ардчилсан намаас сонгогдсон дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн энгэрийн тэмдэг, үнэмлэхийг аван зугтжээ.
Үүний улмаас ИТХ-ын анхдугаар хуралдааны тогтоолууд дээр тамга даруулах, шинээр сонгогдсон ИТХ-ын дарга Б.Бямбадорж ажлаа хүлээж авах асуудал хоёр дахь өдрөө хойшлогдон хүлээгдэж байгаа юм.
Хурлын дарга, төлөөлөгчид ажлын албаны даргыг олж тамга, өрөөнүүдийнхээ түлхүүрийг авахаар хууль хяналтын байгууллагад хандаад байна.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )