Үс засуулбал эрч,хүч ихэснэ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 22

Аргын тооллын: 2012.12.22 Бямба гараг

Билгийн тооллын: 10. Таван шар мэнгэтэй улаагчин могой өдөр

Наран ургах шингэх: 08.47-17.03

Үс засуулбал: Эрч хүч ихэснэ.

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Өвлийн туйл, хүйтний ес эхлэх улирал 2цаг 17минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top