Улаанбаатарт өдөртөө 21-23 градус хүйтэн байна

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 23

2012 оны 12 дугаар сарын 22-ны 20 цагаас 12 дугаар сарын 23-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Отгон голын сав газраар шөнөдөө 42-47 градус, өдөртөө 25-30 градус, Эхийн голын Баян-Бүрд орчмоор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 38-43 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 35-37 градус, өдөртөө 21-23 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 23-28 градус, бусад нутгаар 26-31 градус, өдөртөө бүх нутгаар 13-18 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 30-32 градус, Яармаг-Сонгины орчмоор 38-40 градус, өдөртөө 21-23 градус хүйтэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top