Баярын салют буудуулж шинэ жилээ угтах гэсэн хүмүүс баталгаатай бүтээгдэхүүн хэрэглээгүйн улмаас амь насаа алдсан эмгэнэлт явдал гарчээ. Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд уурхайчид цасны баяр тэмдэглэж, баярын нээлтийн үеэрээ хоёр салют буудуулжээ. Гэтэл нэг салют нь дэлбэрч 20 гаруй насны залуухан хүү амь насаа алджээ. Эх сурвалжийн хэлж байгаагаар хүчтэй дэлбэртийн улмаас 20 настай залуугийн тархи нь задарсан байна. Иймээс салюттай болгоомжтой харьцаж, зөвшөөрөлтэй газраас чанартай бүтээгдэхүүн авч хэрэглэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )