Шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 24

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээлэл хийж АИ-92  шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдэж байгааг дуулгалаа. Харин бусад төрлийн түлш, шатахууны үнэ хэдэн төгрөгөөр нэмэгдэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Шатахууны үнийг 210 төгрөг биш 50 төгрөгөөр нэмж байгаагийн учир нь импортлогч компаниуд хөнгөлттэй зээл авсантай холбоотой юм байна. Хэрэв хөнгөлөлттэй зээл олгоогүй бол 210 төгрөгөөр нэмэгдэх тооцоотой байжээ.

Гарав

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top