Мобикомын удирдлагуудыг “Хүүхэд барьцаалсан хэрэг”-т саад учруулсан гэх шалтгаанаар шалгажээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 24

Дархан-Уул аймагт найман настай хүүг 30 гаруй цагийн турш барьцаалан эцэг, эхээс нь 100 сая төгрөг нэхсэн хэрэг олныг цочроосон. Хүүхэд барьцаалагчийг өнгөрсөн пүрэв гарагийн 21.00 цагийн үед саатуулан шалгаж байгаа бөгөөд гэмт этгээд Г.Энх-Од нь  Дархан-Уул аймгийн ТВ-12 телевизийн захирал, 29 настай залуу байжээ. Тэрбээр бусдад их хэмжээний өртэй учраас хүүхэд барьцаалан мөнгө олох зорилготой байсан аж. Түүнд цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 112.1-д зааснаар буюу “Аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс мөнгө, бусад эд хөрөнгө гаргуулах буюу өөр бусад үйлдэл гүйцэтгүүлэх, эсхүл үйлдэл гүйцэтгэхээс татгалзуулах болзол тавьж хүнийг барьцаалсан” гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Түүнээс гадна үүрэн холбооны “Мобиком” корпорацийн удирдлагуудыг дээрх хэрэгтэй холбоотой мөрдөн байцаалтад саад учруулсан гэх шалтгаанаар шалгаж байгаа аж.

Н.Алтай

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
LOL(180.149.97.1) 2025 оны 03 сарын 13

HAR COOMOO NOHOROO BODOHGVI L HVVHEN BNA DAA

1  |  0
hh(180.149.97.1) 2025 оны 03 сарын 13

NAAD HEREGTEN CHIN GARCAN YBJ BNLEE DEE

1  |  0
Top