Хулгайн гэмт хэргийн улмаас иргэдэд 163.9 сая төгрөгийн хохирол учирчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 24

Мал хулгайлах  гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр 2012 онд хийсэн ажлын тайлангаа гаргажээ. Эл тайлан нь зөвхөн Завхан аймагт хамаарч байгаа юм. Мал хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдлын тухайд Завхан аймгийн  нутаг дэвсгэрт  2012 онд малын  хулгайн 31 холбогдогчтой, 44 гэмт хэрэг үйлдэгдэж 245 бог, 222 бод мал хулгайд алдагдсаг байна. Хулгайн гэмт хэргийн улмаас иргэдэд 163.9 сая төгрөгний хохирол учирчээ. 

Гэмт хэргийг сумдаар нь авч үзвэл Алдархаан, Сантмаргац, Эрдэнэхайрхан, Улиастай сумдад нийт гэмт хэргийн 57,3 хувь нь үйлдэгдсэн гэсэн дүн мэдээ гарсан байна. Малын хулгайн гэмт хэрэг өмнөх оноос 26 хувиар буурсан байгаа хэдий ч алдагдсан бог малын тоо өмнөх оноос 63 толгойгоор нэмэгдсэн, Сантмаргац, Эрдэнэхайрхан сумдад үйлдэгдсэн малын хулгайн гэмт хэрэг амнах оноос 3-6 хэргээр өсчээ. Энэ онд малын хулгайн гэмт хэргийн илрүүлэлт энэ онд 76,8 хувьтай байна.

Сүүлийн үед махны үнэ ханш өссөнтэй холбогдуулж малын хулгайн гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа аж. 2012 онд малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн байдлаар нь авч үзэхэд хөрш зэргэлдээ Увс, Говь-Алтай, Баянхонгор, Архангай аймгууд руу мал хулгайлагдан гарах явдал дийлэнх нь байна.

Малын хулгайн гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байгаа Алдархаан, Цагаанхайрхан, Эрдэнэхайрхан, Дөрвөлжин, Яруу, Идэр сумдын чиглэлд    малын хулгайн хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хэсгийг  2012 оны 1, 3, 4 дүгээр улиралд 30-60 хоногийн хугацаагаар томилон ажиллуулжээ. Үүний үр дүнд 25 гэмт хэргийг илрүүлсний 5 нь өмнөх онуудад үйлдэгдээд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргүүд байсан байна.

Мал хулгайлах гэмт хэрэгтэй ажлыг эрчимжүүлэх зорилгоор” Сар шинэ”,“Мал-2012 “,”Илрүүлэлт-Оргодол”,”Шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээнүүдийг зохион явуулсан бөгөөд үр дүнд малын хулгайн 34 гэмт хэргийг илрүүлж, энэ төрлийн гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан оргодол 6-г олж баривчилжээ.

2012 оны 11 сарын 7-ний өдрөөс 2012 оны 12 сарын 15-ны өдрийн хугацаанд Завхан аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэйгөө хамтран  “Мал, мах” нэгдсэн арга хэмжээг зохион явуулсан байна. Ажлын хэсгийнхэн  Алдархаан, Эрдэнэхайрхан, Яруу, Дөрвөлжин сумдын нутгаар 1500км явуулж, 9 иргэний 43 тооны бод, 6 тооны бог мал алдсан байсныг олж тогтоожээ. 

Тус цагдаагийн газарт өмнөх онуудад үйлдэгдээд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байгаа түдгэлзүүлсэн 70 гэмт хэрэг байгаагийн 16 нь мал хулгайлах гэмт хэрэг байна.                  

Илрүүлсэн хэргүүдээс дурьдвал:

 

1.         2011 оны 11 дүгээр сард Баянхонгор аймгийн Баянбулаг, Хүрээмарал сумын нутгаас иргэн Г.Энхтүвшин, Б.Идэрмөнх нарын 57 тооны адууг Баянбулаг сумын харъяат ”Х”, Завхан аймгийн харъяат “А” нар бүлэглэн хулгайлж Завхан аймгаар дамжуулан Увс аймгийн мах комбинатад тушаасныг,

2.         Говь-Алтай аймгийн Жаргалан сумын иргэн Н.Батхишиг, Г.Чинзориг нарын хулгайд алдагдсан 39 тооны адууг Баянхонгор аймгийн Баянбулаг сумын иргэн “Б”, Завхан аймгийн Отгон сумын харъяат иргэн “М”, Дархан-Уул аймгийн харъяат “А” нар бүлэглэн хулгайлж тууварлан Дархан –Уул аймгийн Тэнгэр нэртэй мах бэлтгэх комбинатад нийлүүлсэн байсныг,

3.         2011 оны 11 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн  “ Лоовуугийн битүү “ гэх газраас иргэн Н. Баатарын 1 тооны үхэр алдагдсан хэргийг Алдархаан сумын харъяат “Д” үйлдсэнийг,

4.         2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Эрдэнэхайрхан сумын Алтан багийн иргэн Б. Ундрах 1 тооны тэмээгээ алдсан хэргийг  Алдархаан сумын харъяат “Д” үйлдсэнийг,

5.         2011 оны 11 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Завхан аймгийн Алдархаан сумын  иргэн Д. Алтангэрэл 7 тооны хонио алдсан хэргийг Алдархаан сумын харъяат “Д” үйлдсэнийг,

6.         2011 оны 12 дугаар сарын  эхээр Завхан аймгийн  Идэр сумын  Мануустай багийн иргэн Ц. Батжаргал хотноосоо 31 тооны хонь, 2 ямаагаа алдсан  хэрэг, 2011 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Завхан аймгийн  Идэр сумын Мануустай багийн иргэн А. Бадмаабазар 47 тооны хонь, 4 ямаагаа алдсан  хэргүүдийг Завхан аймгийн Тэлмэн сумын  харъяат “Б” үйлдсэн болохыг,

7.         Завхан аймгийн Сантмаргац сумын малчин  Ч.  Цэвэгмид 14 тооны адуу алдсаныг тус аймгийн харъяат “Б” хулгайлсан болохыг,

8.         Завхан аймгийн Ургамал сумын  харъяат “Н”, “Д” нар малчин Б. Буяндэлгэрийн  1 тооны адууг хулгайлсныг,

9.         2011 оны 10-р сард Завхан аймгийн Ургамал сумын  харъяат “А”,”А” нар  бүлэглэн Увс аймгийн  Өндөрхангай сумын малчин Одхүүгийн 7   тооны үхрийг хулгайлсныг,

10.       2012.01.09-нөөс 10-нд шилжих шөнө Завхан аймгийн Алдархаан сумын  “ Алагийн дөрөлж “ гэх газраас иргэн Гансүх 38 тооны ямаагаа  хэргийг Улиастай сумын харъяат “Г”, Алдархаан сумын харъяат “Б” нар бүлэглэн үйлдсэнийг,

11.       2012.02.16-наас 17-нд шилжих шөнө Завхан аймгийн Алдархаан сумын  Мандаат багийн малчин С. Цэрэннямын хоттой хониноос 2 эр ямаа алдагдсан хэргийг Улиастай сумын иргэн “Д” үйлдсэнийг,

12.       2012.02.09-ны өдөр Шилүүстэй сумын иргэн Г. Амарбатын хоттой хониноос 2 хонь алдагдсаныг тус сумын харъяат “Ж” хулгайлсан болохыг,

13.       2012.01.03-ны өдөр Эрдэнэхайрхан сумын Адуунчулуу гэх газраас тус сумын иргэн Б. Ундрахын 1 тэмээ хулгайлагдсан хэргийг Алдархаан сумын харъяат “Д” үйлдсэнийг,

14.       2012 оны 05-р сард Дөрвөлжин сумын Цогт багийн иргэн Н.Эрдэнэбатын хоттой хониноос 120 тооны бог мал хулгайд алдагдсан хэргийг Алдархаан сумын “Ц” үйлдсэнийг,

15.       Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн нутаг “ Өндөр харгана “ гэх газраас иргэн Д. Доржготовын 1 тооны адууг Өгөөмөр багийн харъяат  “Б” нь бусадтай бүлэглэн хулгайлсаныг,

16.       Алдархаан сумын нутаг Цагаан дэрс гэх газраас иргэн Энэбишийн 2 тооны үхэр алдагдсаныг Өгөөмөрийн шугуйд байсныг олж тогтоон эзэнд нь хүлээлгэн өгсөн.

17.       Алдархаан сумын Өгөөмөр багийн  Шар тал гэх газраас иргэн С. Чинзоригийн 2 тооны үхэр хулгайд алдагдсаныг шалган уг үхрийг  Өгөөмөр багийн Тарлангийн шугуйд байсныг олж тогтоон эзэнд нь хүлээлгэн өгсөн

18.       Алдархаан сумын Мандаат багийн  Уушиг гэх газраас иргэн С. Мижиддорж нь 22 тооны адуугаа хулгайд алдагдсаныг шалган уг адууг  Яруу  сумын нутаг Хар нуурын ард байсныг олж тогтоон эзэнд нь хүлээлгэн өгсөн.

19.       Алдархаан сумын Мандаат багийн   иргэн С. Мижиддоржийн 3 тооны үхэр 2012.11.12-ноос 13-нд шилжих шөнө Хар хясаа гэх газраас хулгайд алдагдсаныг  Алдархаан сумын Мандаат багийн харъяат “О” үйлдсэнийг,

20.       Алдархаан сумын Мандаат багийн  иргэн С. Мижиддоржийн  2 тооны адуу 2012.11.15-наас 16-нд шилжих шөнө Хар хясаа гэх газраас хулгайд алдагдсаныг  Баянбулагийн шугуйд уясан байсныг олж тогтоон эзэнд нь хүлээлгэн өгч ажилласан.

21.       Алдархаан сумын Мандаат багийн  иргэн П. Мөнхбатын  6 тооны ямаа  2012.11.19-нөөс 20-нд шилжих шөнө  Цагаан үнээний өвөлжөө  гэх газраас хулгайд алдагдсаныг Алдархаан сумын Мандаат багийн иргэн “Д” хулгайлсан болохыг,

22.       2007.09 сард Сонгино сумын иргэн Төртогтохын    “69“ тамгатай 49 тооны адуу алдагдсан цагдаагийн байгууллагад өмнө нь бүртгэгдээгүй хэргийг тус аймгийн харъяат “Г”, “Б” нар үйлдсэнийг, 

23.       2012.09 сард Эрдэнэхайрхан сумын иргэн Ц. Ванчиндоржийн 2 адуу алдагдсан хэргийг Цэцэн-Уул сумын харъяат “Н” үйлдсэн болохыг,

24.       2012.09 сард Нөмрөг сумын иргэн Н. Бямбадоржийн 9 адуу алдагдсан хэргийг Цэцэн-Уул сумын харъяат “Н” үйлдсэн болохыг,

25.       Завхан аймгийн Нөмрөг сумын нутаг шаварт булан гэх газраас 2012 оны 11 дүгээр сарын 19 ний өдөр “Б” нь А.Яичилийн 35 тооны адууг хулгайлсан хэргийг үйлдсэнийг

26.       Асгат сумын нутаг Суврага гэдэг газраас “Д” нь иргэн Г.Банзрагчийн 3 тооны адууг хулгайлсаныг

27.       Асгат сумын нутаг Дарханы мод толгой гэх газраас “Б” нь иргэн Д.Оюунгэрэлийн 1 тооны адууг хулгайлсаныг,

28.       Завхан аймгийн Тарлангийн шугуй гэх газар Увс аймгийн Зүүнхангай сумаас алдагдсан адуу  байна гэсэн мэдээллийн дагуу Алдархаан сумын нутаг Борхын шугуй, Тарлангийн шугуй, Говь-Алтай аймгийн  Жаргалан сумын нутаг Бүрэнхайрхан гэх газруудаар морин эргүүл хийж Увс аймгийн Зүүнхангай сумын иргэн Төгсбаярын 42 тооны адуу хулгайд алдагдсан хэргийг илрүүлэн иргэн Төгсбаярт 21 тооны адууг хүлээлгэн өгч,

29.       Мөн шугуйгаас хулгайн адуу алдагдлаа гэх мэдээллээр Цагаан бор зүсмийн 1-тооны  морийг олж тогтоон тус адууны хохирогчийг  эрэн сурвалжилж байна.

30.       Иргэн Д. Бямба-Очирын 3 тооны адуу хулгайд алдагдсаныг “Б” нь бусадтай нийлж хулгайлсан болохыг,

31.       Их уул сумын нутаг Дөрөлжийн даваа гэх газраас Д.Бумсүлд нь Иргэн Ж.Гаанжуурын 27 тооны адууг хулгайлсаныг тус тус илрүүлээд байна.      

 

Н.Батаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top