1000 хүүхдийн сүлд модны наадам боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 24

“Харшийн сүлд модны наадам” Монголын хүүхдийн ордонд боллоо. Энэ жил дөрөв дэхь жилдээ зохиогдож байгаа сүлд модны наадамд нийслэлийн есөн дүүргийн эмзэг бүлгийн өрхийн 1000 хүүхдийг хамруулж тэдэнд Монголын хүүхдийн ордны авяъаслаг багачууд тоглолтоо өргөн барьсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл сүлд модны наадмыг нээж хэлсэн үгэндээ: “Хүүхэд бүрийн маргаашийг сайн сайхан байлгахын төлөө бид хичээн ажиллаж байна. Хүүхдийн амьдрах орчин эрүүл аюулгүй болж, хүүхэд бүхэн аз жаргалтай байх нь бидний хүсэж тэмүүлж байгаа шинэ нийслэлийг бүтээхэд хамгийн чухал нөлөө үзүүлэх юм” гэж онцлон хэллээ. Сүлд модны наадамд оролцсон хүүхэд багачуудад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч бэлэг гардуулж, амжилт хүслээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top