МИАТ өөрийн онгоцтой боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 25

 

Зам тээврийн яам иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх бодлогын хүрээнд Монгол Улс түрээсийн онгоцоор олон улсын нислэг үйлдэж ирсэн байдалд  цэг тавихаар болжээ. Тодруулбал, МИАТ ХК агаарын хөлгийн парк шинэчлэлийн төлөвлөгөөний дагуу худалдан авах гурван хөлгийн эхнийх нь 2013 оноос  нислэг  үйлдэж эхлэх юм.

 МИАТ ХК нь БОИНГ компаниас нийт гурван онгоц худалдан авахаар тохиролцсон билээ. Ирэх оноос эхлэн   нисэх БОИНГ 767-300ER  нь дунд оврын онгоцны  дотоод заслын загварыг  АНУ-ын “Тийг” компани манай орны соёл, уламжлалд тохируулан  гаргасан байна. Боинг767 агаарын хөлөг нь зорчигчийн ая тав тухыг бүрэн хангасан, бизнес 25,  энгийн ангиллын 195 суудалтай аж. Бизнес ангиллын суудал нь 170 градусын налалттай, нислэгийн туршид зорчигч өөрийн сонирхсон телевизийн хөтөлбөрөө сонгон үзэх боломжийг бүрдүүлж суудал болгоны өмнө 15 инчийн “Panasonic” брендийн дэлгэц байршуулсан байна. 

Харин үлдсэн хоёр онгоц буюу БОИНГ 737-800 агаарын хөлөг  нь 2016 оноос нислэг үйлдэж эхлэх аж.

А.Баярмаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top