Шинэ жилийн баяраар иргэдийн ажил, амралтыг зөв зохицуулах зорилгоор арванхоёрдугаар сарын 31-ний даваа гаригийн ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн билээ. Тиймээс энэ өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Дугаарын хязгаарлалттай өдрүүдэд нийслэлийн хэмжээнд хөдөлгөөнд оролцож байгаа нийт машины 20 хувь нь буюу 60 орчим мянган машин замын хөдөлгөөнд ордоггүй байна. Иймээс хуучин оны сүүлчийн өдрүүд, шинэ оны эхний өдөр нийслэлийн замын хөдөлгөөн ачаалал ихтэй байх нь. Харин нийслэлийн иргэн та баярынхаа өдрүүдээр хувийн унаанаасаа татгалзаж нийтийн тээврээр үйлчлүүлэх нь замын хөдөлгөөний ачааллыг буруулахад бага ч гэсэн нөлөө үзүүлнэ гэдийг санаарай.

Сэтгэгдэл ( 0 )