ОХУ-ын цагдаагийн дарга нар ЦЕГ-ын удирдлагатай уулзана

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 25

ЦЕГ-ын харъяа Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн урилгаар ОХУ-ын Дотоод явдлын Тээврийн ерөнхий газрын Нийгмийн хэв журам сахин хамгаалах газрын дарга Востриков Александр Яковлевич, Тээврийн ерөнхий газрын эдийн засаг, нийгэм хангамж, удирдлага хянал зохион байгуулалтын газрын дарга Володин Вичеслав Михайлович, Тээврийн ерөнхий газрын хяналт зохион байгуулалт удирдлагын газрын дарга Ракульцев Алексей Николаевич нарын албаны хүмүүс манай оронд ажлын айлчлал хийж байна. Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд Улаанбаатар-Москвагийн чиглэлд гал тэргэнд зорчих зорчигчдын аюулгүй байдал, ая тухтай нөхцлийг хангах, хоёр орны цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцов. Төлөөлөгч нарыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын дарга Г.Сэрээнэндорж, ЦЕГ-ын дарга, хурандаа Б.Билэгт нар болон холбогдох албаны хүмүүс хүлээн авч уулзах юм. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top