АМГ-ын дарга асан Д.Батхуягийн хэргийг БГД-ийн шүүхэд шилжүүлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 26

АМГ-ын дарга асан Д.Батхуяг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж “Саусгоби сэндс” компанийн эзэмшиж байсан хайгуулын таван лицензийг сунгах эрх нь цуцлагдах хууль зүйн үндэстэй байхад дөрвийг нь цуцлалгүйгээр эрхийг нь сэргээн,  тус компанид буцаан олгосон нь тогтоогдсон.  Мөн нэг лицензийг нь уг компаниас авч, найзынхаа компанийн нэр дээр шилжүүлсэн хэргээр өнөөдөр хуулийн байгууллагад шалгагдаж байгаа.  Тэгвэл энэ хэргийг  нийслэлийн шүүх харьяалал тогтоон Баянгол дүүр­гийн шүүх рүү шилжүүлсэн байна. Хуулиараа бол нэг сарын дотор шүүгч хавтаст хэрэгтэйг нь танилцаад ял оноодог аж.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Даваахүү(202.170.65.69) 2025 оны 03 сарын 13

”Хуулиараа бол нэг сарын дотор шүүгч хавтаст хэрэгтэйг нь танилцаад ял оноодог аж” энэ одоо юу гэсэн үг вэ? шүүх шийдвэрлэдэг гэж бичмээр юм. Заавал ял оноох албагүй шүү дээ. Хэрвээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг гэдэг нь нотлогдвол ял оногдуулна биз дээ. Хэрвээ цагаадвал бас ял оногдуулах юм уу тэгээд ...

1  |  0
Top