Жолооны үнэмлэхийг хэвлэж эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 26

Хагас жил гаруй хугацаанд гацаанд орж, иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан жолооны үнэмлэхийг өчигдрөөс хэвлэж эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд нийт 40 мянга гаруй иргэдийн үнэмлэхийг хэвлэх захиалга цуглаад байна. Тиймээс жолооны үнэмлэхийг хэвлэхээр хоёр машинаар 24 цагийн турш, боломжит дээд хурдаар ажиллаж байгаа аж. Харин хэвлэлтээс гарсан жолооны үнэмлэхийг иргэдэд тарааж эхлээгүй бөгөөд бүх захиалгыг хэвлэж дууссаны дараа түгээж эхлэх ажээ.

Өнгөрсөн тавдугаар сараас хойш нэг ч үнэмлэх хэвлээгүй нь  “DMIT” компанийн хариуцлагагүй байдлаас болсон аж. Улмаар  жолооны үнэмлэх хэвлэлтэд орох боломжгүй болж гэрээгээ цуцалсан аж. Харин дараа нь Замын цагдаагийн газраас судалж “Смарт солушин” гэх компанитай гэрээ байгуулсан боловч мөн л асуудал үргэлжилсэн юм. Харин  ЗЦГ-ын хариуцлагагүй үйлдлийн гай үүгээр дуусна гэж найдан хүлээе.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top