”Болор үзэг”-т залуучууд манлайлав

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 26

“Радио Телевизийн Академи”-аас санаачлан “Монголын Сэтгүүлчдийн Эвлэл”, “Мэдээллийн Сайтуудын Ассосиаци”-аас уламжлал болгон зохион байгуулдаг "Болор үзэг" ёслол хүндэтгэлийн цэнгүүн өчигдөр “iLoft”  клубт боллоо. Энэ үеэр радио, телевиз, фото, цахим сэтгүүл зүйн салбарын нийгмийн хариуцлагаа биелүүлж, олны таашаалд хүрсэн уран бүтээл туурвисан шилдэг сэтгүүлчдийг шалгаруулдаг бөгөөд энэ жил шилдэг 21-ийг шалгаруулж, шилдэг сэтгүүлчид автомашин, “Сваровски” брэндийн болор үзгийн эздээр тодрууллаа.

Шилдгийн шилдэг шагнал буюу автомашины эзнээр МҮОНТ-ийн “Эгэл амьдралын бор үнэн” нэвтрүүлгийн уран бүтээлчид тодорч болор үзэгтэн болсон юм.
Харин сонины сэтгүүлзүйн салбарт “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Э.Хүрэлбаатар “Хүүгээ тэвэрсэн ээж үхэлтэй тэмцэлдэн урссаар ОХУ-ын хил давжээ” гэсэн цуврал сурвалжлагаар, “Өдрийн шуудан”-ийн сэтгүүлч Ч.Болортуяа “Хэрэгждэггүй хууль сэтгэл хуурахаас цаашгүй” бүтээлээрээ “Болор үзэг”-ийн эзэн болж, хамт олноо баярлуулав.

Тэгвэл мэдээний сайтын салбарт “GoGo” сайтын сэтгүүлч Ч.Дашдэлэг "Шороотой хутгалдсан эрүүл мэнд" нийтлэлээр, News агентлагийн News.mn сайтын тоймч Б.Болорсүх “Сонголтгүй гарц” нийтлэлээр тус тус оролцон болор үзэгтэн боллоо.
Нийгмийн хариуцлагаа биелүүлэн сэтгэлийн ур, үгийн үнэн, үзэгний хурцаар олон сайхан бүтээл туурвин оны шилдгээр шалгарсан бүх сэтгүүлчиддээ баяр хүргэе.

А.НОМИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top