Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 340,000 төгрөгийг маргаашнаас өгнө

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 26

 

Ахмад настан, хөжглийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийн үлдэгдэл 340,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл олгоогүй байгаа билээ.  Тэгвэл энэ талаар  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас дөнгөж сая мэдээлэл хийв.  Тэд энэ мэдээллээрээ: Хүнийн хөгжил санд дутагдаж байсан 114,8 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Засгийн газрын дотоодын бонд гарган арилжаалж, санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлээд байна.  Энэхүү бонд нь бүтээн байгуулалтын зориулалтаар  олон улсын зах зээлд арилжаалагдсан 1,5 тэрбум ам.долларын  бондоос тусдаа .  Амхад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хуучин үйлчилж байсан Хаан, Хадгаламж, Капитал банкуудаасаа иргэд 340,000 төгрөгөө авна.  Харин урьд өмнө нь нэг сая төгрөгөө авч чадаагүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд  21,000 төгрөг авч байсан банкаасаа авах боломжтой.  Тэдгэээр иргэдийн хувьд өнөөдрөөс хүн бүрийн  нэрээр дансанд нь мөнгийг нь байршуулж байгаа тул банкинд дугаарлаж дараалал үүсгэх шаардлагагүй” гэдгийг онцлов.  

Тэдний мэдээлж байгаагаар  дээрхи мөнгөний эх үүсвэр орж ирсэн.  Одоо тараах банкууд руу санхүүжилт хийж байгаа.  Өөрөөр хэлбэл үлдэгдэл мөнгийг ойрын хугацаанд буюу маргаашнаас авах боломжтой болж байгаа аж. Санхүүжилт банкуудад ирсэн ч  зарим нэг асуудлаас болж  хоёр болон гурван өдрөөр мөнгө олгох ажиллагаа  хойшлох магадлал өндөр байгаа гэнэ.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top