Шонхор шувуу олноор нь барьсан залуусыг шалгаж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 26

Монгол төрийн билэгдэл болсон шонхор шувууг олноор нь  хууль бусаар барьсан хоёр залууг цаг­даагийн байгууллагаас шал­гаж эхэлжээ. Уг хэргийг өнгөрсөн долоо хо­ногт илрүүлсэн бөгөөд одоо УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөр­дөх хэлтсийн ахлах мөр­­дөн байцаагч, хошууч Ж.Дугар­­дорж, Л.Лхаг­ва­дорж нар шалгаж байгаа аж.

Монгол төрийн бахарх­лаар нэрлэгдсэн шонхрыг Г.Ганболд гэгч этгээд энэ сарын 10-нд Хэнтий аймгийн Мөрөн, Жаргалтхаан, Баян­мөнх сумын нутгаас барьж, “Ланд круйзер- 80” маркийн 90-44 ХЭА улсын дугаартай авто машинаар Улаанбаатарт нууцаар авч иржээ. Улмаар П.Шийлэг­га­лаа­рай гэгчтэй хам­сан хууль бусаар барьсан шу­вуудаа Сонгинохайрхан дүүр­гийн нутаг Их Наран­гийн гудамжинд байр­лах тоос­гон байранд нууж бай­жээ. Хэргийн гол холбог­догч Г.Ганболд өнгөр­сөн намар арабуудад үйлчилж, шон­хор барьж өгч байсан гэж мэдүүлсэн байна. Одоогоор эдгээр сэжигтнийг Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйл, Ан агнуурын тухай хуулийг зөрч­сөн гэх үндэслэлээр шалгаж буй аж.  

Хэдийгээр экологи, эдийн засгийн хохирлын үнэлгээг шин­­жээчид хараахан гар­гаа­гүй тухай албаныхан хэлж байсан ч “хар зах”-ын тогтсон үнэлгээгээр нэг шонхор 16 сая төгрөг байдаг аж. Харин Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас өнгөр­сөн жил шонхор авлах зөв­шөөрөл олгохдоо нэгийг нь 12800 ам.доллараар үнэлж бай­жээ. Тэгэхээр Г.Ганболд гэгч этгээд экологи, эдийн засагт хамгийн багадаа 120-130 сая төгрөгийн хохирол уч­руулахыг завдсан гэсэн үг юм.

Ийнхүү тэдний барьсан шонхор шувуунуудыг бүгдийг өвлийн хүйтэн үдэш Богд уулын нэг аманд аваачиж тавьсан бөгөөд байгальд нь буцааж тавьсанаа баталгаажуулах гэж МҮОНРТ-ээс сурвалжлагч хүртэл дагуулж явжээ. Эх сувалжийн мэдээлж байгаагаар тухайн үед тэдгээр барьсан шонхор шувуунуудын нэг нь ч нисч чадахгүй байсан ба даарч чичирэн бээвийж суусан гэнэ. Өвлийн улиралд халуун орон руу нүүдэллэдэг тэрхүү шонхоруудыг  ууланд аваачиж тавьсан нь тусыг хэр олоо бол.

А.НОМИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top