“Болор үзэг 2012” хөлөг онгоцоор “аялав”

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 27

“Радио Телевизийн Академи”-аас санаачлан, “Монголын Сэтгүүлчдийн Эвлэл”, “Мэдээллийн Сайтуудын Ассоциаци” хамтран зохион байгуулсан “Болор үзэг-2012”-ын хүрээнд монголын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа нийт уран бүтээлчдийн шилдэг бүтээл шалгаруулах ёслолын ажиллагаа арванхоёрдугаар сарын 25-ны өдөр “I Loft Function House”  ресторанд боллоо.

Энэхүү уралдаан гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд мэдээллийн эрин зуунд ард олонд шинэ соргог мэдээ мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэхийн төлөө минут, секундтэй уралдан ажилладаг сэтгүүлчдийн төлөөлөл болох 200  гаруй зочид оролцлоо.

Тус уралдааны журмын дагуу “Болор үзэг” оны шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд оролцсон бүтээлүүдээс улс төр, нийгэм эдийн засаг, уул уурхай, хүрээлэн буй орчин зэрэг өргөн сэдвээр хараат бус сэтгүүлзүйн бүхий л төрөл хэлбэрээр бүтээн туурвисан, Телевиз, Радио, Сонин, Сайт, Фото, Сэтгүүл зүйн шүүмж гэсэн хамрах хүрээнд, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсэн, мэргэжлийн түвшинд бүтээгдсэн, олны таашаалд нийцсэн гэсэн шалгуур, шаардлагын дагуу шалгаруулан, “Болор үзэг 2012” наадмын шилдгүүдийг тодрууллаа. Энэ жил шилдэг 21-ийг шалгаруулж, автомашин, “Сваровски” брэндийн болор үзгээр шагнав. Шилдгийн шилдэг шагнал буюу автомашины эзнээр МҮОНТВ-ийн “Эгэл амьдралын бор үнэн” нэвтрүүлгийн уран бүтээлчид тодорлоо. 

Тус цэнгүүний онцлог нь сэтгүүлчид “Болор үзэг 2012-Мөрөөдлийн хөлөг онгоцоор” дэлхийг тойрон, Монгол улсын нийслэл Улаанбаатараас эхлэн хөдөлж, алдарт  Парис, үзэсгэлэнт Миами арал, хүйтний туйл Антрактид, эрх чөлөөний домог Эбиза, дэлхийн халуун бүс Иракаар хүртэл аялж, нэгэн үдшийг хөгжилтэй өнгөрүүлэв. Ингээд, энэ оны шилдгүүдийг танилцуулья.

 ТЕЛЕВИЗИЙН шилдэг бүтээл:

 1.    “Монгол коммент” нэвтрүүлэг – ТВ 9

 2.    “Эгэл амьдралын мөр” – МҮОНТВ

3.    “Толь” мэдээллийн хөтөлбөр – ТВ 8

4.    “Монгол тулгатны зуун эрхэм” – Херо энтертайнмент

5.    “Хүсээгүй бас хүсэхгүй” – ММ агентлаг Х.Эрдэнэбулган

6.    “Ди Би Эс” ТВ - Дархан

РАДИОГИЙН шилдэг бүтээл:

 1.    “Архинаас тойрох ардын ухаан” – Лавайн эгшиг радио П.Чимэдрагчаа

2.    “Аялаагүй бүүвэй” хөтөлбөр – Гэр бүлийн радио Амарсанаа

3.    “Баримт” эрэн сурвалжилсан нэвтрүүлэг – МҮОНР

4.    “Сурвалжит монгол” цуврал нэвтрүүлэг – МҮОНР Ц.Сосорбурам

СОНИНЫ шилдэг бүтээл:

1.    “Хүүгээ тэвэрсэн ээж үхэлтэй тэмцэлдэн урссаар ОХУ-ын хил давжээ” цуврал – Өдрийн сонин Э.Хүрэлбаатар

2.    “Хөшөөтийг хөшигний ард нуух сонирхол” цуврал – Өнөөдөр сонин Д.Оюун-Эрдэнэ

3.    “Ундны усны сав удам таслах хор дагуулж байна” – Зууны мэдээ сонин Ч.Болормаа

4.    “Хэрэгждэггүй хууль сэтгэл хуурахаас хэтрэхгүй” – Өдрийн шуудан сонин Ч.Болортуяа

5.    “Хөндүүр сэдэв” цуврал – Хөвсгөл аймгийн “Далай ээж” сонин

САЙТЫН шилдэг бүтээл:

1.    “Шороотой хутгалдсан эрүүл мэнд” – gogo.mn Ч.Дашдэлэг

2.    “Ялж, ялагдаж сураагүй хоёрын тэмцэл” – news.mn

3.    “Үндэсний спортын цуврал” – hiimori.mn Б.Ганпүрэв

4.    “Х-Түц” хамтлагийн жүжигчин Бархүүгийн бяцхан охины зургийг худалдан авлаа” – chuhal.mn

СЭТГҮҮЛИЙН шилдэг бүтээл:

1.    “Инфо” сэтгүүл

2.    “Гранд” сэтгүүл

3.    “Майнинг” сэтгүүл

ФОТО шилдэг бүтээл:

  1. “Хүний амь замын түгжрэлээс үнэтэй” - Г.Аргуужин

СЭТГҮҮЛЗҮЙН ШҮҮМЖ:

  1. Телевизийн нийтлэл нэвтрүүлгийн хэл найруулга, хэрэглээ соёлын зарим асуудал” -Б.Нацагдорж /МҮОНТ/

Д.Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top