О.Цолмон: Нулимсаа үзүүлэх нь битгий хэл ордны барааг харалгүй удаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 27

Экс тэргүүн хатагтай О.Цолмонг төрийн ордонд орж эрх баригчдаас нөхрөө суллахыг гуйж нулимсаа барж байгаа “бор шувуу” нисэх болсон.  Тэгвэл энэ талаар тодруулахаар О.Цолмонтой утсаар холбогдлоо.

-  Таныг эрх баригчдаас Н.Энхбаярыг суллахыг гуйсан гэх мэдээлэл байна. Тодруулбал төрийн ордонд нулимс унагаж аргаа барсан гэх юм?

-Хэн тэгж байгаа юм. Хүнийг хүн гэж үздэггүй, санасандаа хүрэхийн тулд юу ч хийхээс буцахгүй, араатнаас ялгарахаа байсан тэр хүмүүст нулимсаа үзүүлэх нь битгий хэл барааг ч хараагүй удаж байна. Ийм зүйл бичсэн хүн захиалгаар хүний зовлонгоор худал гүтгэлэг гаргасан бол ичих хэрэгтэй. Би эх хүнээс төрсөн эмэгтэй хүн, нинжин сэтгэлтэй ээж хүн. Бас хүний хань ижил. Харин энэ мэт гүтгэлэг, захиалгаар бичдэг хүмүүс яахаараа ийм харласан дотортой болдог байна вэ. Манай хүний монгол төр, ард түмнийхээ төлөө хийсэн үйл хэргийг монголын ард түмэн мэднэ. Ямар зорилготиой хэлмэгдүүлж байгааг нь ч харсан. Ийм болохоор захиалгаар худал гүтгэлэг бичиж байгаа хүмүүс өөрсдөөсөө хүн чанараа үнэрлэж үзээсэй.

-Энхбаярын биеийн байдал ямар байгаа вэ?

-Ямар байх нь тодорхой. Мэдээж сайн байна гэж юу байхав.

-Тодруулга өгсөн танд баярлалаа  

А.Баярмаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top