ХӨСҮТ-д энэ сарын 13-нд сайн дураараа шинжилгээ өгсөн үйлчлүүлэгчийн сорьцонд хийсэн шинжилгээгээр ХДХВ-ийн халдвар илэрчээ. ХДХВ-ийн халдвар тээгч нь 30-34 настай, эрэгтэй. Одоогоор биеийн байдал нь хэвийн байгаа аж. Түүнийг эмнэлгийн хяналтанд авч, тархварын судалгаа хийгдэж байгаа бөгөөд энэ нь ХДХВ-ийн халдварын 127 дахь тохиолдол болж байгаа юм.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )