Шинэ жилийн баяр тохиож байгаатай холбогдуулан Замын-Үүдийн Шалган нэвтрүүлэх боомт энэ сарын 29 болон 2013 оны нэгдүгээр сарын 1-нд тээврийн хэрэгсэл болон зорчигчдод үйлчлэхгүй юм байна. Харин галт тэргээр зорчиж буй иргэдэд баярын өдрүүдээр урд хөрш рүү чөлөөтэй нэвтрэх боломжтой гэнэ. Тиймээс иргэд дээрх өдрүүдэд Замын-Үүд боомтоор зорчихгүй, ажлаа зохицуулахыг эх сурвалж мэдээллээ.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )