“Нийслэлийн шинэ жилийн цэнгүүн”-д их багтаамжийн 35 автобус үйлчилнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 27

Шинэ жилийн баярын өдрүүд буюу энэ сарын 29,30, 31 болон 2013 оны нэгдүгээр сарын нэгний өдөр нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ амралтын өдрийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, өглөөний 08.00 цагаас оройны 22.30 цагт хүртэл нийтийн тээврийн үйлчилгээнд гарна. Энэ өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн чиглэлд 66, хот орчмын 13 чиглэлд их багтаамжийн 651, туслах 22 чиглэлд баг оврын 200 буюу нийт 851 автобус үйлчилгээнд гарна. Харин энэ оны сүүлчийн өдөр буюу 12 дугаар сарын 31-ний өдөр болох “Нийслэлийн шинэ жилийн цэнгүүн” нэгдсэн үйл ажиллагаанд их багтаамжийн автобусны 20 чиглэлд 35 автобус 23.00, 00.30 цагуудад Сүхбаатарын урд талын автобусны “А”, “Б” зогсоолоос иргэдэд үйлчилэхээр зохион байгуулаад байгаа юм.  Түүнчлэн баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад автобусны техникийн бүрэн бүтэн байдлыг ханган, замын хөдөлгөөнд соёлтой оролцох, зам тээврийн осол зөрчилөөс урьдчилан сэргийлж ажиллахыг Нийтийн тээврийн газраас анхаарууллаа.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top