Улаанбаатарт өдөртөө 19-21 градус хүйтэн байна

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 28

2012 оны 12 дугаар сарын 27-ны 20 цагаас 12 дугаар сарын 28-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Буянт голын сав газар, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 22-27 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 4-9 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хараа, Ерөө голын сав газраар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Улз, Халх голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 19-21 градус хүйтэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top