ТЕГ-ын дарга Д.Гэрэл шагнууллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 28

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах эрхэм үйл хэрэгт оруулсан гавьяа зүтгэлийг нь үнэлэн Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг ҮАБЗ-ийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнажээ.

Д.Гэрэл нь НАХЯ-ны УАХЕГ-т ажилтан, ахлах ажилтан, Токио дахь ЭСЯ-нд дипломат ажилтан, УАБХГ-ын Тамгын хэлтсийн орлогч, Гадаад тагнуулын албаны дарга, Токио дахь ЭСЯ-нд зөвлөх консул, мөн ЭСЯ-нд зөвлөх консулын хэлтсийн дарга, БНСУ-д суугаа Монгол Улсын бүрэн эрхт элчин сайдаар тус тус ажиллаж байсан.
    ТЕГ-ын даргаар 2012 оны 4-р сарын 18-нд томилогдсон. Байлдааны гавъяаны одон, Цэргийн гавъяаны одонгоор шагнагдаж байжээ.

А.Баярмаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top