Маргааш төрийн далбааг мандуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 28

Маргааш Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 101 жилийн ойн өдөр. Энэ өдрийг  тохиолдуулан маргааш 09.00 цагаас Сүхбаатарын талбайд Төрийн далбаа мандуулах ёслол болж, Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх юм байна. Үүний дараа 13.00 цагаас Төрийн тулганы гал бадраах ёслол болж, Төрийн тамганы хөшөөнд төрийн өндөр албан тушаалтнууд цэцэг өргөх аж. Мөн  Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойд зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан маргааш 14:00 цагаас Бөхийн өргөөнд болох бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг түрүүлсэн бөхөд гардуулах юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top