Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж салбар, салбарын шилдгүүдэд төрийн дээд одон медаль гардуулсан юм. Тодруулбал “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуун, “Шинэ үе” продакшны захирал Д.Ариунболд, дуучин Ч.Амаржаргал нар Монгол Улсын гавьяат жүжигчин болсон юм. Энэ үеэр МУГЖ дуучин Ч.Амаржаргал "Алаг нүдэн" дуугаа дуулж сонирхууллаа. Ингээд шагнал

МУГЖ Б.Батчулуун: -Энэ шагналыг авсандаа маш их баяртай байна. Би 29 жил рок, попын салбарт зүтгэлээ. Үүнийг маань урамшуулсанд баярлаж байна.
МУГЖ Ч.Амаржаргал Улс орон бүрт тусгаар тогтнол нь бахархал. Тиймээс тусгаар тогтнолын өдрөөр шагнал авсандаа баяртай байна. Монголын ард түмэн үеийн үед тусгаар тогтнолынхоо эрхийг хадгалж яваарай гэж хүсэн ерөөе

Сэтгэгдэл ( 0 )