НИТХ-ын Тэргүүлэгчид 1-р сарын 2-нд хуралдана

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 28

НИТХ-ын Тэргүүлэгчид 2013 оны 01 сарын 02-ны өдөр хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд: Нийслэлийн өмчид үнэ төлбөргүйгээр шилжин ирж буй нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг бүртгэн авах журамд өөрчлөлт оруулах тухай, төсөвт төвлөрүүлэх түрээсийн төлбөрөөс чөлөөлөх тухай, Нийслэлийн Засаг даргын орлогчийг зөвшилцөх зэрэг асуудлуудыг хэлэлцэн тогтоол гаргах юм. НИТХ- ын Тэргүүлэгчдийн хуралдаан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуралдааны танхимд 10 цагаас эхлэнэ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top