Шинэ жилийн баярын өдрүүдэд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчид улс орны аюулгүй байдлыг хангах, ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах үүргээ гүйцэтгэн албаны бэлэн байдалд ажиллана. Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс боловсруулсан цаг агаарын урьдчилсан төлөв мэдээгээр 29-нд зүүн зүгийн нутгаар, 30-нд нутгийн хойд хэсгээр, 31-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд хүйтэн Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө голын сав газраар шөнөдөө 42-47 градус, өдөртөө 29-34 градус, Хараа, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 37-42 градус, өдөртөө 24-29 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.
- Салхи, шуурганы үеэр бага насны хүүхэд, өндөр настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг малд явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс хамгаалах, малын бэлчээрлэлтэд онцгой анхаарах,
- Орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд хяналт тавьж, тээврийн хэрэгслийн жолооч нар батлагдсан зам чиглэлийн дагуу зорчих, зорчигчдын аюулгүй байдал, шатахууны нөөц, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах
-Төвийн эрчим хүч, дулаан хангамж доголдохоос урьдчилан сэргийлж, эмнэлэг, цэцэрлэг, сургуулийг хөлдөлтөөс хамгаалах арга хэмжээг зохион байгуулахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Хүйтний эрч чангарч буйтай холбогдуулан халаалт, пийшин зуухны буруу галлагаанаас шалтгаалан обьектын гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна.
Мөн иргэд хүйтний улиралд автомашинаа гадаа тавьж хонон өглөө бамбардах буюу хүч ихтэй акумлятораар асаасанаас автомашинд гал гарах тохиолдол ихэсч байна.
Иймд ард иргэд авто машинаа ил галаар бамбардах, хүч ихтэй акумлятар хэрэглэж асаах нь автомашины холболтын утас хайлах, уярах , богино холболт үүсэх, гэрлийн утас маслах, хуванцар эдлэлүүд хайлах, тос масло асгарах зэрэг гэмтлүүд үүсдэг тул машин техник, өмч хөрөнгөө, гал түймрийн аюулаас хамгаалахыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )