Сүхбаатарын талбайн 2 талын замыг түр хугацаанд хаана

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 29

Нийслэлийн шинэ жилийн баярын цэнгүүнийг Сүхбаатарын талбайд зохион байгуулахтай холбогдуулан, иргэдийн аюулгүй байдлыг нахгах үүднээс нийслэлийн Цагдаагийн газраас Сүхбаатарын талбай орчимд хөдөлгөөний зохицуулалт хийхээр боллоо. 2012 сарын 12 дугаар сарын 31-ний 22:00 цагаас 2013 оны 01 дүгээр сарын 01-ний 01:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайн баруун, зүүн хэсгийн замыг  хааж авто машин нэвтрүүлэхгүй. Харин энэ үеэр их багтаамжийн автобусны 20 чиглэлд 35 автобус 23.00, 00.30 цагуудад Сүхбаатарын урд талын автобусны “А”, “Б” зогсоолоос иргэдэд үйлчлэх юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top