“Харшийн сүлд мод”-ны наадам боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 31

Монголын хүүхдийн ордноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Харшийн сүлд мод”-ны наадам өчигдөр боллоо. Наадамд  Улсын Их Хурлын дарга З.Энхболд гэр бүлийн хамт оролцсон байна.

Тэрбээр авъяаслаг хүүхдүүдийн тоглолтыг үзэж сонирхосны зэрэгцээ  ирэх жилдээ эрүүл энх байж эрдэм номдоо амжилт гарган, авъяас чадвараа улам хөгжүүлэхийг ерөөсөн юм. Түүнчлэн тэргүүний хүүхдүүдэд бэлэг гардуулж, шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ.

Монголын хүүхдийн ордон нь хүүхэд  багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, улмаар мэргэжлийн чиг баримжаа олгох, авъяас чадварыг нь нээн хөгжүүлэх  зорилгоор олон дугуйлан, сургалт, урлаг, соёлын нэгдсэн арга хэмжээнүүд зохион байгуулдаг юм

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top