БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Буянт голын сав газар, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хараа, Ерөө, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 36-41 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав нутгаар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 34-36, өдөртөө 21-23 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 23-28 градус, бусад нутгаар 28-33 градус, өдөртөө бүх нутгаар 13-18 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 28-30 градус, Яармаг-Сонгины орчмоор 36-38 градус, өдөртөө 20-22 градус хүйтэн байна.
2013 оны 1 дүгээр сарын 03-наас 2013 оны 1 дүгээр сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
3-нд төвийн нутгийн зарим газраар, 5-нд баруун зүгийн нутгийн баруун, 6-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 4-нд зүүн зүгийн нутгаар, 6-нд говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө голын сав газраар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 20-25 градус, Хараа, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )