Замын болон хэв журмын цагдаагийн алба хаагчид баярын өдрүүдэд болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд өндөржүүлсэн бэлэн байдалд ажилладаг. Тиймээс өнгөрсөн баярын өдрүүдэд ЗЦГ-ын алба хаагчид он солигдох мөчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллажээ. 2012 оны 12 сарын 31-нээс 2013 оны 1-р сарын 1-нд шилжих шөнө замын цагдаагийн газарт зам тээврийн осол хэргийн 217 дуудлага бүртгэгдэж, 16 хүн бэртэж гэмтсэн гэх мэдээлэл байна. Энэ өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл барьж явсан 35 жолоочийг журамлажээ.
Н.Батаа

Сэтгэгдэл ( 0 )