Хаагдсан орон нутгийн замыг нээлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 02

Баруун чиглэлийн улсын чанартай автозамын дагуу цасаар шуурч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд ноцтой саад учруулахуйц нөхцөл үүссэн тул сэрэмжлүүлэх, хөдөлгөөн хязгаарлуулах тухай Зам тээврийн яам, Автозамын хяналт, эрдэм шинжилгээ судалгааны төв, Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр баруун чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 12 дугаар сарын 31-ний өдрийн 13:30 цагаас тодорхойгүй хугацаагаар хязгаарласан байсныг улсын болон орон нутгийн чанартай даваа, замыг нээж хэвийн ажиллагаанд оруулсан тул 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 11:00 цагаас цуцалсан байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top