Цэргийн тоо бүртгэл энэ сарын 4-нөөс эхлэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 02

Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн бэлтгэл офицеруудын тоо бүртгэлийг 2013 оны 01 дүгээр сарын 04-нөөс, 21-ний өдрүүдэд зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.  Цэргийн үүрэгтэн,бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг Засаг захиргааны анхан шатны нэгж хороон дээр төвлөрүүлэн зохион байгуулахаас гадна, иргэдэд хүндрэл учруулахгүйгээр “Хорооны цэргийн тоо бүртгэлийн мэдээллийн сан”-г ашиглан явуулахыг Засаг дарга үүрэг болгожээ. Аймаг, нийслэлд цэргийн тоо бүртгэлийг хөтлөж явуулснаар цэргийн үүрэгтний нөөц, цэргийн дайчилгааны даалгаварыг биелүүлэх  боломжийг тодорхойлоход ихээхэн ач холбогдолтой байдаг. Цэргийн тоо бүртгэлд 18-60 хүртлэх насны цэргийн үүрэгтэн болон бэлтгэл офицерууд хамрагдана. Тодруулбал бүртгүүлэхдээ дараах бичиг баримттай ирнэ.

  1. Иргэний цахим үнэмлэх /байхгүй бол төрсний гэрчилгээ/
  2. Бэлтгэл офицерын үнэмлэх
  3. Цэргийн үүрэгтний үнэмлэх /байхгүй бол 2 хувь зурагтай/
  4. Ажлын газрын болон оюутны үнэмлэхтэйгээ ажлын өдрүүдэд 08.00-20.00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10.00-20.00 цагийн хооронд бүртгүүлнэ.

Өнөөдөр нийслэл болон дүүргийн цэргийн штабын бие бүрэлдэхүүнд цэргийн тоо бүртгэлийг зохион байгуулах журмын хүрээнд сургалт зохион байгууллаа.  Цэргийн тоо бүртгэлтэй холбоотой бусад мэдээллийг нийслэлийн лавлагаа мэдээллийн төвийн www.ub1234.mn цахим хуудаснаас авах боломжтой.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top