Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хууль сахиулах салбарт үр бүтээлтэй ажиллаж, хамт олноо тэргүүлсэн нэр бүхий хүмүүсийг өнөөдөр төрийн одонгоор шагнав. Шагналыг Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьян Хууль зүйн яамны Хүндэтгэлийн танхимд гардууллаа.
Тодруулбал “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор цагдаагийн ахмад Р.Эрдэнэбал, “Цэргийн гавьяаны одон”-оор хурандаа О.Батзориг, хурандаа Ч.Болдбаатар, хурандаа Т.Оюунчимэг, хурандаа Т.Эрдэнэбат, дэд хурандаа З.Дорж, дэд хурандаа Г.Ганболд, дэд хурандаа С.Нарангэрэл, дэд хурандаа Б.Бадраа, Х.Гөлгөө нарыг шагнасан бол “Алтан гадас одон”-оор Ө.Энхтунгалаг энгэрээ мялаалаа.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )