Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж уг шийдвэрийг гаргасан байна. Түүнийг ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр чөлөөлж байгаа аж. Харин түүний оронд тус яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Манлайбаярыг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг албан тушаалаас нь чөлөөлж болзошгүй байна гэх мэдээлэл өнгөрсөн зургадугаар сараас эхлэн цацагдаж байсан билээ.

Сэтгэгдэл ( 1 )
Bolj dee neg bie hamgaalagch zailah n goy yumaa.