Энэтхэгийн “Фортис” нэгдсэн эмнэлгийн эмч Вивек Виж өнөөдөрөөс эхлэн энэ сарын 15-ны өдрийг хүртэл элэгний үзлэг хийх юм байна. Тэрээр гурван сар тутамд Монголд ирж, элэг шилжүүлэн суулгасан өвчтнүүдээ үзэж, хяналт тавьдаг аж. Мөн шинэ өвчтөн, доноруудад үзлэг хийж, хагалгааны урьдчилсан бэлтгэлээ хангадаг байна.
Вивек Виж эмч энэ сарын 12, 13-нд 09:00-16:00 цагт хүмүүст Улсын нэгдүгээр Төв эмнэлгийн амбулаторийн 308 тоотод үзлэг хийх юм байна. Тэрээр Энэтхэг улсад анх удаа нэгэн зэрэг элэг, бөөр шилжүүлэн суулгасан эмч бөгөөд 700 гаруй өвчтөнд элэгний мэс засал хийсэн байна.

Сэтгэгдэл ( 3 )
portisd zuuchaldag toloologchiin gazar bnuu 89448897 zalgarai
portisd zuuchaldag toloologchiin gazar bnuu 89448897 zalgarai
Byantai saihan emch bainalee dee... mongolchuudad mash ih elegtei....