С.Зоригийн аллагын тухай 10 баримт

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 11

1998 оны 10-р сарын 2-ны өдөр Ардчиллын анхдагчдын нэг, Монгол улсын УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Санжаасүрэнгийн Зориг гэртээ онц хэрцгийгээр алагдсан. Уг хэргийн зангилаа өнөө хэр тайлагдсангүй. Гэрчгүй хэргийг ч мэргэжлийн өндөр түвшинд мөрддөг, хэрэг илрүүлэлтээрээ олон улсад ч дээгүүр яригддаг Монголын хуулийн байгууллагийн бүтэц 16 жилийн турш энэ хэргийг илрүүлж чадаагүй байна. Энэ хугацаанд түүний ээж хүүгийнхээ араас зул өргөсөөр, Монголын төр нэрт зүтгэлтнийхээ үхлийн ээдрээг тайлна гэдэгт итгэсээр бурханы оронд одсон. Монголын ард түмэн С.Зориг агсаны төрсөн өдрөөр хөшөөнд нь цэцэг өргөж, алуурчныг гэсгээх мөчийг битүүхэн хүлээсээр буй. Тагнуулын байгууллагийнханд С.Зоригийн хэрэгтэй холбоотой байж магадгүй гэх арав гаруй хүн амины хэрэг байгаа гэдгийг баттай эх сурвалж хэлсэн юм. Түүнээс тоймлон хүргэе.
1.Хэргийн газарт анх очиж н.Булганаас байцаалт авч, үзлэг хийсэн цагдаагийн хошууч усанд осолдсон. Түүний энэ үхэл сэжигтэй байгаа гэдгийг олон хүн хэлдэг.
2.С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэж, шоронд сар гаруй суугаад гарсан, одоогийн УИХ-ын гишүүн С.Эрдэнийн эхнэр цонхоороо унаж нас барсан. Цагдаагийнхан энэ хэргийг шалгаж, С.Эрдэнийг сэжигтнээр татан байцааж байсан боловч түүний гэм буруутнаар тогтоогоогүй. Эхнэр нь амиа хорлох гээд цонхоор унасан болж, энэ хэрэг хаагдсан. Гадны нөлөөтэй байх магадлал өндөр байснаас л сэжигтэн шалгасан нь тодорхой байдаг. Энэ эмэгтэй С.Зоригийн анхны эхнэр байсан юм.
3.Хоёр алуурчныг байрнаас гараад гүйж байхыг хараад нэгийг нь таньсан төдийгүй “Болдоо” гэж нэрээр нь дуудсан нэгэн буюу маш чухал гэрч учир битүүлгээр сураг алдарсан хэвээр байна. Түүнийг дуудахад нэг алуурчин нь эргэж харсан гэдэг.
4.Дээр дурьдсан гэрчийн мэдүүлгийн мөрөөр өнөөх “Болд” гэгчийг эрэн сурвалжилж олоход өнөөх хүн нь цагдаагийн ахмад цолтой нэгэн байсан бөгөөд Дарханд хөлдөж үхсэн байжээ. Асуудал ийн эргэхэд ажлын хэсэг цогцсыг булшнаас дахин гаргаж, шүүх эмнэлгийн үзлэгт оруулахад хөлдөж биш гадны нөлөөтэй нас барсан нь албан ёсоор тогтоогдсон.
5.Хоёр алуурчныг С.Зоригийн гэрээс гараад шатаар санд мэнд уруудаж гүйж байхыг харсан хоёр залуугийн нэг нь тамлагдаж нас барсан. Гэрийнхэн нь энэ талаар ямар ч мэдээлэл өгдөггүй. Ар гэрийнхэн нь сэтгэл санааны хүнд дарамтад байгаа нь илт анзаарагддаг. Юутай ч энэ залуу амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл “-Энэ хэргийн бүх учрыг Булган л мэднэ” гэж байсан агаад гэрийнхэн нь ч энэ бодлынхоо золиос болсон байж магадгүй гэдгийг хэлсэн байдаг.
6.Дархан-Уул аймгийн Цагдаагийн ахмад бусдад онц хэрцгийгээр алагдсан хэрэг гарсан. Түүний анус руу тосон бал чихэх зэргээр тамлаж алсан билээ. Бүр хожим энэ цагдаагийн ажилтан С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байсан нь ил болсон юм.
7.Хэрэг гарах үед Хууль зүйн яамны сайд байсан С.Батчулуун өвчний учир нас барсан. Гэвч зарим дотны нөхөд нь түүнийг хорлогдсон байж магадгүй гэдгийг О.Дашбалбар нараар жишээ аван хэлж байжээ.
8.Хэрэг гарахын өмнө Монголд орж ирээд хэрэг гарсны маргааш нь хилээр гарсан Мөрөн хэмээх өвөрмонгол залуу гадаадад яг С.Зоригийн аллагын байдалтай төстэйгээр амь насаа алдсан. Түүнийг Өвөрмонголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч н.Мөрөн хэмээгчтэй олон нийт андуурдаг тал бий.
9.Хоёр алуурчныг харсан гэх таксины жолооч мөн л сураг алдарсан. Магадгүй түүнийг уг хоёр хүнийг тээвэрлэсэн байж мэднэ гэж үздэг.
10.Хэргийг хянаж байсан прокурор н.Дарийжав учир битүүлэг шалтгааны улмаас амиа алдсан. Энэ бүхэн тохиолдол байсан уу, эсвэл…Ямартаа ч энэ хэрэгтэй ямар нэгэн сэжмээр холбогдсон хүмүүсийн амь нас туйлын хэврэг байсныг эндээс харж болно. Хэргийн улбаа улам бүдгэрсээр…
Эх сурвалж : tungalag.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.65.144) 2024 оны 04 сарын 02

Содномдаржаа чимгээ нар алсан нь бүрэн нотлогдсон шүү дээ. Гол нь хэрэг илрүүлэхдээ эрүүлэн шүүсэн гэж мэнгэт лалар суллуулсан. Одоо юун эби болоод явчихав. Захиалагч гэвэл МАНгаруудаас гарцаагүй. Татан буулгаж, бүх хөрөнгийг хураах хэрэгтэй.

1  |  0
Зочин(103.212.162.86) 2024 оны 04 сарын 02

Элбэгдорж, Бат-Үүл хоёр Зоригийг алсан гэдгийг монголчууд бүгдээрээ мэддэг болчихоод байхад худлаа жүжиг тавихаа болимоор юм. Наад хоёроо шоронд хатаа. Эсвэл хуулиа шинэчлээд хоёр зандалчинг цаазаар ав. Наад 2 чинь ганц Зоригийг биш, Дашбалбар, хэргийг нь илчилнэ гэж ярьсан АН-ын ахмад гишүүн Цогтсайхан, Зоригийн хэргийг мөрдөж байсан бүх мөрдөн байцаагчдыг алсан цуст алуурчид. Элбэгдорж ерөнхийлөгч байхдаа шүүх засаглал атгадаг эрх мэдлээ ашиглаж хөдөөний хөөсөн мантуунуудыг хилсээр яллаж хорьсон. Эхнэр Булган нь алуулахаас айсандаа Батаа, Оюунаа гэдэг 2 хүн алсан гэж үлгэр зохиож мэдүүлсэн

0  |  1
Мөө(66.181.182.127) 2024 оны 04 сарын 02

Булган алсан бузар шулам

2  |  1
MONGOL(112.72.13.220) 2024 оны 02 сарын 14

Tegeed odoo yax um be? Gol ni. Iim um bid muu ard tumen medeed yax um be? Uchriig ni olox estoi xumuus baiguulaga oloogui baixad. BI xarin ter ongorson buzar uildliig sergeen dursaj, Mongolchuudiig daxiad xagaralduulax gej iim um bichij baina gej oilgoj baina. Bi bodoxdoo oorsdoo Mongolchuud u gej Zorigoo alaxav dee. Ene bol Mongoliig ev negdelgui xeruul uruulrai ,xagarxai butarxai bailgax sonirxoltoi xumuusiin xiisen ajil medeej. Zorigiig bugd nam, barag bugd xumuus xairladag baisan tul Mongolchuud tuunii ner deer ev negdeltei baix bolomj garaad irsen. Tiimd tuuchee togoruug alna gej baidag daa. Tiim um bolson gej bi bodoj baina. Odoo bie bonee muulaad, nam bolj xagaraad, gadaadiinxand urldaj Mongoloo zaraad, yamar baina daa. Xerev ter yed Zorigoo xamgaalj chadsan bol onoodor arai iim deeree tulaxgui baisan baixdaa. Za yaxav DAXIN NEG ZORIG MONGOLD TORJ MONGOL TUMENDEE SAIN SAXNIIG AVCHIRAX BOLTUGAI!!!!!!! BI MONGOL XUNII SARUUL UXAAND ITGEDEG gej ZORIG agsan xelsen baidag um. TA XARIN UND ITGEDEG VE????????? ZORIG SHIG UMAND ITGEDEG UU? GADAADIIN XORONGO ORUULAGCH NERTEU LUIVARCHDAD ITGEDEG UU?

1  |  0
Зочин(112.72.13.177) 2024 оны 04 сарын 02

7 сарын 1 нд нас барсан хvмvvст задлан хийсэн эмч зуслангийн байшиндаа шатаж vхсэн гэж мэдээлж байсан .Vнэн vv?!

1  |  0
unshigch (122.201.27.142) 2014 оны 08 сарын 11

yamar uchirtaig medehgui ch 10t bga hun bol ovchnii ulmas nas barsan gedgiig sain medej bn elegni hortoi havdrar 3 jil emchluulj bgad ood bolson, uchir bituulgeer gj hudla yumig ingej hurtsatgah yamar heregte yum bodlogo bh shig

0  |  0
Зочин(202.126.91.159) 2024 оны 04 сарын 02

Aймаар юм бэ? Маш олон хүнийг Батаа, Оюунаа гэсэн нэрнийх нь төлөө барьж, хорьж хэлмэгдүүлсэн

1  |  0
Top