УИХ-ын гишүүн М.Зоригт, С.Дэмбэрэл нар УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулахыг хүсч, уриалга гаргажээ.
Уг уриалгад “Өнөөгийн байдлаар валютын ханшийн өсөлт, инфляцийн түвшин манай улсын нийгэм эдийн засагт тэр дундаа ард иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлөх нь улам бүр нэмэгдсээр эдийн засгийн хямралт байдал, амьжиргааны хямралд орлоо. Ийм үед УИХ амраад байж хэрхэвч таарахгүй. 2014 оны хагас жилийн статистикийн үзүүлэлт зэрэгцүүлсэн үнээр ДНБ-ний өсөлт 5.3 хувь гарсан нь УИХ болон Засгийн газар ирэх саруудад онцгой хариуцлагатай ажиллах цаг үе ирсэн гэдгийг харуулж байна. Тиймээс намрын ээлжит чуулганыг хүлээлгүй ажилдаа орж шаардлагатай хууль тогтоомжийг шуурхай хэлэлцэж, улс төр эдийн засгийн оновчтой шийдвэр гаргахыг ард иргэд хүлээж байна” гэж тэмдэглэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )