Чингисийн талбайд эр цэргийн тангараг өргөх ёслол боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 13

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн Засгийн газарт чиглэл өгсөн 2013 оны 92 дугаар зарлиг, Засгийн газрын 40 тоот тогтоолын дагуу Батлан хамгаалахын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд нар хамтарсан тушаал гаргаж 2014 оны дөрөвдүгээр сараас “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон даяар эхлүүлсэн юм. “Оюутан-цэрэг” хөтөлбөрийн эхний ээлжийн оюутан–цэргүүд Цэргийн ерөнхий бэлтгэл хичээлийг хоёр кредит буюу 96 цаг үзэн онолын мэдлэг эзэмшиж, шалгалт өгч, эрүүл мэндийн үзлэгт тэнцээд зуны хугацаанд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн сургалтын төвд хээрийн байрлалд 12 кредит буюу 560 цагийн есөн төрлийн хичээл судалж Цэргийн тусгай бэлтгэлийн сургалтад хамрагдсан юм. Уг сургалтыг дүүргэсэн нийслэлийн 42 их, дээд сургуулийн 418 оюутан-дайчид өнөөдөр Чингисийн талбайд эр цэргийн тангараг өргөж, байлдааны жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
balt(112.72.11.67) 2025 оны 03 сарын 13

saixan bnaa

1  |  0
Top