НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаар Нийтийн зорчигч тээврийн нэгтгэл байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, үйлчилгээний чанар соёл, сахилга хариуцлагыг дээшлүүлж, үйл ажиллагааны өртөг зардлыг бууруулах зорилгоор нийслэлийн өмчит Автобус-1, Автобус-3, Цахилгаан тээвэр компаниудыг нэгтгэж “Нийтийн зорчигч тээврийн нэгтгэл” байгуулахаар санал боловсруулжээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 900 гаруй автобус явж байгаагаас нийт зорчигчдын 25 орчим хувийг төрийн өмчит “Автобуснэг”, “Автобус-3”, “Цахилгаан тээвэр” компаниуд тээвэрлэдэг байна.НИТХ-ын Тэргүүлэгчид энэхүү асуудлыг хэлэлцээд, энэ оны 10 дугаар сарын нэгний дотор “Нийтийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг байгуулахаар шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл ( 1 )
Амжилт олох шийдвэр биш ээ. Үйл ажиллагаа нь улам дампуурч маргаан их үүснэ дээ. Цаад санаа нь Автобус-3-ийн газрыг дээрэмдэх ажиллагаа яюагдаж байгаа. Тэнд том хороолол босох боломжтой.