Засгийн газраас “Эзэн-100” хөтөлбөрийг боловсруулж УИХ-аар батлуулаад 96 хоног өнгөрч байна. Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хийгдэх хамгийн чухал ажил нь Монгол улсад бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэхэд чиглэх ёстойг онцолж байв. Монгол улсад бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлснээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломжтой гэж үзэж байв. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийг засгийн газрын өнөө маргаашаа өнгөрөөх гэсэн арга гэж учир мэдэх хүмүүс хэлж байсан. Эзэн-100 хөтөлбөр дуусахад 4 хоног үлдээд байна. Эдийн засаг муухай царайлсаар л байна.
Эзэн-100 хөтөлбөрийн хүрээнд эдийн засгийг эрчимжүүлэх гол гол хуулийн төсөл дээр ажиллаж батлуулаад амжсан. Цаасан дээрх хуулийн төсөл бодот амьдралд хэрхэн нөлөөлснийг тодорхойлох хэмжүүр алга.
Эзэн-100 хөтөлбөр дуусахад хэдхэн хоног үлдсэнтэй холбоотойгоор МАН-аас тус хөтөлбөрийг албан ёсоор үнэлэж, дүгнэн хэмээн мэдэгдэж хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй яамдын хийсэн ажлын тайлан, төсвөөс гаргасан зардлын тайлан улсын төсвөөс зээл аваад, эргэн төлөгдөөгүй аж ахуйн нэгжийн жагсаалт, өрийн үлдэгдэл, төлөгдөөгүй шалтгаан, авсан арга хэмжээний талаар мэдээллийг нэхэж эхэлсэн. МАН-ын зүгээс юу бэлдэж байгааг харахад хэдхэн хоног л үлдлээ. Гэхдээ хэвлэл мэдээллийнхийг дуудаж шоу хийхгүй бол. Мэдээж Засгийн газар ч гэсэн хөтөлбөрөө дүгнэн. Засгийн газар өөрсдийгөө хаацаалж, бусдад буруугаа чихэх, олон заль мэх зохиох нь ойлгомжтой харагдаж байна. Эзэн-100 хөтөлбөр албан ёсоор дуусах өдөр Улаанбаатар хотноо “Зүүн хойд азийн хотуудын дарга нарын форум”-ыг зохион байгуулна. Тус форумд Бээжин, Хөх хот, Нигата, Пхеньян, Венсань гэх мэт олон хотуудын дарга төлөөлөгч нар оролцоно. ОУ-ын томоохон хотуудын дарга нар ирэх өдрөөр цохилдуулаж “Эзэн-100” хөтөлбөрийн үр дүнг, олон түмний анхаарлын төвөөс сарниулах арга хэмээн хардаж болох юм.
Монгол зөвлөлтийн хамтарсан зэрэг японы зэргийн хүчийг бут цохисны 75 жилийн ойг ирэх долоо хоногт тэмдэглэн, БНХАУ-ын дарга Си Жинпинь манай улсад наймдугаар сарын эхээр ирнэ. Өөрөөр хэлбэл олон түмний анхаарлыг өөр тийш нь хандуулах муухан аргаар өөрсдийгөө хамгаалах гэсэн оролдлого мэт. Эзэн-100 хөтөлбөрийн үр дүн хэрхэн гарах нь засгийн газраас шалтгаалах ч засгийн газрыг авч үлдэх гэсэн бодлогын хүрээнд үнэн, бодот байдал төдийлөн харагдахгүйн бололтой.
Д.Буянбат

Сэтгэгдэл ( 3 )
Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж буй Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээ бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулга өдөр бүр явагдаж буй тул та бүхнийг урьж байна. Атеросклероз - Тархи мэдрэл, зүрх судас, даралт, хуян болон судасны хатуурал, нарийсал - бөглөрлөөс үүдэлтэй бүх төрлийн эмгэгүүдийг ганцхан бүтээгдэхүүнээр эрүүлжих боломжийг та бүхэнд олгож байна. Бүтээгдэхүүний 1 курс=330$. АУ докторын лекц 8 сарын 6-ны Бямба гаригт 12:30 явагдах ба лекцэнд суух бүтээгдэхүүн илүү танилцах болон хувьчлан зөвлөгөө авах боломжтой. Хаяг: Чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “Тэрх цагаан нуур” ХХК байр 2 давхарт. Утас 96665038

tegneldee chaawaas