Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 15

11:00 цагаас НМХГ-ын 511 тоотот Геодизи, зураг зүйн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг танилцуулна.

11:00 цагаас Дорнод аймаг, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн сургалтын төвд Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчнүүдийн хамтарсан “Сэлэнгэ-2014” тактикийн хээрийн сургуулийн нээлт болно.

11:10 цагаас Иргэний нийгмийн байгууллагууд цаг үеийн асуудал болон Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэх болсон талаар  “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12:00 цагаас газар өмчлөх цахим бүртгэлийн системийг хааж бүртгүүлсэн иргэдийг тусгай программын тусламжтайгаар сонгон шалгаруулах үйл ажиллагаа  Хангарди ордны 14 давхарт болно. Утас: 88781218, 325044, 88112919

12:00 цагаас “Эрдэнэт Булган”-ы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Булган салбарыг татан буулгах тогтоол гарсныг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж Булган салбараас Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлалаа.

13:00 цагаас англи хэлээр хэвлэгдсэн судлаач, орчуулагч Го.Акимын  "Хөрстөд ганц Чингис хаан" номын нээлт Монголын хүүхдийн номын ордонд болно.

14:00 цагаас Монголын байгаль орчны чиглэлээр Сүхбаатар, Дорноговь аймагт ажилласан АНУ эрдэмтэн, доктор профессор Пол Робинсонтой уулзалт хэвлэлийн бага хурал  Зоос гоёл компанийн байрны 501 тоотод болно. Утас: 70000002

18:00 цагаас "Милл кино компани" болон "Монголфилм групп"-ийн хамтын бүтээл "Ээжээ надтай гэрлээч" уран сайхны киноны албан ёсны нээлт   III, IV хорооллын "Өргөө" кино театрын гадна талбайд болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top