НИТХ-ын 39 дүгээр тогтоолын дагуу нийт 52 байршилд иргэдэд газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Эхний ээлжинд таван байршилд газар өмчлөх бүртгэлийн ажлыг энэ сарын 1-нээс эхлэн өнөөдрийн 12.00 цаг хүртэл явуулсан. Ийнхүү цахим бүртгэлд газар өмчлөх хүсэлтээ илгээсэн иргэдийг түүврийн аргаар тодрууллаа. Нийт 274530 иргэн хамрагдсан бөгөөд цахим түүврийн аргаар 14.954 иргэн тодорч, газар өмчлөх эрхтэй болов.
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам – 28000 иргэн бүртгүүлж, 909 иргэн
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам – 90155 иргэн бүртгүүлж, 4169 иргэн
Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой – 63976 иргэн бүртгүүлж, 869 иргэн
Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1 дүгээр хэсэг – 16072 иргэн бүртгүүлж, 7504 иргэн
Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр – 7993 иргэн бүртгүүлж, 1484 иргэн тус тус газартай болов.
Газар өмчлөх эрх авсан иргэдийн нэрсийг http://www.umch.ub.gov.mn/ сайтад байршуулж, иргэдийн цахим хаяг, гар утсанд мессежээр илгээх юм.

Сэтгэгдэл ( 1 )
nersee zarlaachee ymar ywuulag ywagdaj bgaa bolood nersiin zarlahgvi bgaan be