Онлайн ертөнц дэх хошигнол

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 15

Монголчуудыг "хошин шогийн өндөр мэдрэмжтэй хүмүүс” гэдэг. Энэ байдал онлайн ертөнцөд ч ажиглагдана.

-Аз жаргал гэдэг бол өглөө сэрүүлэгнээсээ 5 минутын өмнө сэрчихээд дахиад 5 минут унтаж болох юм байна гэдгийг мэдрэхийг хэлдэг юм.

-Би миний зурган дээр лайк дараагүй бүх найзуудаа тусгай дэвтэр дээр нэрийг нь жагсааж бичиж байгаа.

-Ямар ч агуу рок поп дуучин эмэгтэйн ард бүтэлгүй нэгэн бизнесмэн эр байдаг.

-Залхуу хүмүүс бүгдийг хурдан хийдэг, бушуухан салахын тулд. Бас их чанартай хийдэг, дахиж хийхгүйн тулд. Би нээрээ мөн залхуу хүн шүү.

-Чамайг яг "чи мөн” гэдгийг мөнгө авч байж баталж өгдөг хүнийг нотариатч гэнэ.

-Хүүхнүүд том мээмтэй байх тусмаа тэнэг байдаг гэж эрчүүд боддог. Yнэндээ бүсгүй том мээмтэй байх тусам эр хүн тэнэгтэж эхэлдэг юм биш үү.

-Авъяаслаг эдийн засагч, онц төгссөн санхүүгийн шинжээч нар зөндөө байна л даа. Даанч нэг нь ч сайдын хамаатан биш юм даа.

-Дуурийн үеэр эмэгтэй хоорын урдуур хулгана гүйж 1200 үзэгч дүлийрсэн байна.

-Биднийг их хөгжилтэй хөгшин нас хүлээж байна. Төсөөлөөд үз л дээ. Өгзгөн дээрээ шивээстэй, силикон хөхтэй эмгэд -Эмэгтэй хүн нууц хадгалж чаддаггүй гэж худлаа. Зүгээр энэ нь тэдэнд хүнд даалгавар бөгөөд эмэгтэйчүүд үүнийг багаар ажиллаж шийддэг.

-Эрт унтвал оройтож нөхөрт гарна.

-Нээх гоё, нэг тийм сайхан, тэнгэрлэг юмны тухай яриач, хө.

– Би өөрийнхөө тухай ярих нэг их дуртай биш ээ.

-Хүмүүс эхнэр авахыг хүсэх нь ховор. Тэгсэн мөртлөө хүмүүс нөхөрт гарах их дуртай байх юм

-Хайр аа, талханд гараад ирээч. -Эр хүнийг аар саар юманд зарсны хэрэггүй. Цагаа болохоор эх орон нь үхүүлж зардаг юм. Өөрөө гарчихаад ир.

-Жорлонд утсаа мартаж орох нь дайны талбарт зэвсэггүй зогсох мэт…

Эх сурвалж: everyday.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Layko(202.55.188.42) 2025 оны 03 сарын 13

Byrla

1  |  0
Зочин(103.26.193.17) 2025 оны 03 сарын 13

” биднийг их хогжилтэй хогшин нас ...” Таалагдлаа

1  |  0
Top