Нийслэлийн удирдлагууд анх удаа ард иргэдийн саналыг цахимаар авч, огт газар эзэмшдэггүй иргэдэд үнэгүй газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулсан билээ. Хотын иргэд үнэгүй газартай болох нь гэж нэлээд баярлацгаасан юм. Ингээд энэ сарын 01-15 өдрүүдэд иргэдийн хүсэлтийг хүлээн авч, цахим хэлбэрээр бүртгэсэн. Энэ хугацаанд нийтдээ 281140 иргэн бүртгүүлсэн юм билээ. Цахим сайт анхнаасаа л гацаж, буруу зөрүү хариу хэлж ойлгомжгүй болж эхэлсэн. Мөн функцууд нь эмх цэгцгүй зэрэг шүүмжлэлийг дагуулсаар байлаа. Гэхдээ л алдаатай ч оноотой ч цахим бүртгэл явдгаараа явж хотын удирдлагууд анх удаа иргэдийнхээ хүсэлтийг цахимаар авсан.
Хамгийн гол нь сугалаа гэдэг нэрийдлээр иргэдийг газартай болохыг баталсан нь ойлгомжгүй байгаа юм. Анхнаасаа уг асуудлыг эмх цэгцгүй, бодлого төлөвлөлтгүй явууллаа. Төрийн байгууллага хуулийг хэрэгжүүлэхдээ сугалаа ашиглана гэдэг хаанаас ургасан ямар учиртай хэнд ашигтай “моод” юм бэ. Манай төрийн удирдлагууд гол ажлынхаа агуулгыг биш хэлбэрийг хэт хөөж иргэдийн аминд тулсан чухал асуудлыг “шоу” болгож, улс төр хийх нь сүүлийн үед ихэд давамгайлж байна. Арга ч үгүй байх сонгуулийн дуу ойртсоных биз.
Газар өмчлүүлэх цахим сугалаанд нийт 281140 иргэн бүртгүүлснээс 14954 иргэн газраа өмчилжээ. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын аманд 909, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын аманл 4169, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хорооны 869, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1 дүгээр хэсэгт 7504, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүрт 1484 иргэн газартай боллоо.
Иргэдэд энэхүү газартай болох эрхийг олгохдоо програмын тусламжтайгаар сонгон шалгаруулсанзд л хамаг учир байгаа юм. Програм бол програм. Түүнийг яаж ч програмчлах боломж нээлттэй бий. Тийм учраас л хардлага дагуулсаар байгаа байна. Тухайн программыг зохиосон ажлуулж байгаа “нөхөд” яаж ч ажиллаж танилынхаа болон өөрсдийнхөө нэр дээр газар авах бүрэн боломжтой. Энэ байтугай зүйл хөгжсөн байна. Эсвэл манай том дарга нар ийм арга сэдэж өөрсдөө далд хэлбэрээр танилаараа дамжуулан хотын зах руу газартай болсон ч юм бил үү. Ийм хардлага иргэдийн дунд гарсан нь твитрийн ертөнцөөс харагдаж байна. Шударга болоогүй байх гэсэн хардлагыг төрүүлсэн бас нэг зүйл бол нэг хүний нэр дээр дараалсан хоёр газар олгосон явдал байлаа. Мөн Солонгос овогтой солонгос нэртэй иргэнд газар олгосон байна лээ.
Бас болоогүй бүхэл бүтэн 280 мянган иргэн хүсэлт гаргаж тэднээс 15 орчим мянгад нь л боломж олгож байхад нэг гэр бүлийн хоёр хүн хоёулаа азтан болж таарах нь хэвийн үзэгдэл үү? Нэг бүл болон гэр бүл хамаатан садан ах дүүсээс хэн ч газар өмчлөөгүй, аз таараагүй байхад зарим гэр бүл дөрөв тавуулаа газар авчихжээ. Мөн дөнгөж төрсөн болон бага насны хүүхдүүдэд олноор эрх олгосон байна.
Тэгэж байхаар амьдралд хөлөө олох гээд ядаж яваа залуусыг дэмжиж улсаас өгөх ёстой үнэгүй газарыг нь олгосон бол юутай сайхан вэ. Анхнаасаа эгэл бор амьдрал мэдэхгүй, хэнд газар хамгийн чухал болохыг ойлгоогүй энгийн амьдралаас хол тасарсан дарга нарын шийдвэр нүдээ толсонгүй ээ. Ухаалаг систем гэж хүний гарын үзүүрээр өөрчлөх боломжтой программд гүнээ итгэдэг яасан “ухаан муутай” дарга нар вэ. Мэдээлэл болон программыг яаж ч өөрчилж болдог цаг ирсэн гэдгийг мэддэг ухаантан байдаг ч болоосой. Зах замбараагүй болсон газар хуваах ажлаа эргэн нэг харвал яасан юм бэ.
Н.Ганаа

Сэтгэгдэл ( 9 )
Бат-Їїл шоу хийхээ болиоч ээ. Газаргїй айлын хашаа хєлслєєд гэрээ бариад амьдарч байгаа хїмїїс зєндєє л байна ш дээ. Гэртээ насанд хїрсэн 5, насанд хїрээгїй 2 хїн байна. Бїгд бїртгїїлсэн. Нэгэнд нь ч оногдоогїй байна. Ядаж иймэрхїї ард иргэдэд нэг єрхєд 1 газар єгч болдоггїй юм уу? Сугалаа маягийн юм хийж ард тїмнийг тєєрєгдїїлж нэг л их програм ярьсан хїмїїс. Цагаан толгойт шоудахаа боль. Єєрсдийнхєє хамаатан садан їр хїїхдийнх нь нэр дээр баахан єєрсдєє авчгаагаа биз. Эргэн тойрны хїмїїс газар авсан хїн байхгїй л бна. Улаан луйварчингууд дандаа заваарч байх юм аа. Иргэд яаж амьдарч байгааг мэдэхгїй байж тєр барилцаад яадым муу сайн...
Bas l har hairtsag shigee liuvar hiij bna ardchilaliihan eniigee bolimoor um batuul !!!!!
arai ch de ter gadaad nohor darga nariin hamaatan yum bn Bat-Uul dargaa haraach esvel medej bga yum uuuu
shou
ardchilsan namiin shou shuudee
jiriin irgeded hurteelgui um shig bn
bas neg bulhai shu de hezee ch bid songogdohgui l detanil baihgyi yum chin
ehleed 16 nasnaas deesh humuustee gazar hubaarilsan ni hamgiin onobchtoi huvilbar boloh baisan. odoo 1-16 nastai huuhdiin ner deer baigaa gazariig itgemjlegch ni omchilj avaad nasand hurtel ni ter hunii ner deer zarj urelguigeer baij bailgah huuli erh zuin orchin ni burdsen ym uu. Bas l boon luivar unertej bainaa. Mongoliin zasgiin gazart eh ornoo avaad ybchih siireg tolgoitoi aabiin huu b.a uu ......... mongoliin emgenel
Яанаа,нэр нь давхардаад,бас хятад нэр жагсаалтад явж байна.НӨХГ үүнийгээ дахиж нягтлах байлгүйдээ,мөн УБЕГазар энэ бүх регистрүүдэд байгаа хүмүүсийн мэдээлэлд дахиж шалгалт хийгээрэй.Зөвхө