Хэт даврагчид Сирийн 700 иргэнийг цаазалжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 18

Ирак, Левантын лалын улс бүлэглэл Сирийн зүүн хэсэгт хоёр долоо хоногийн турш тулалдахдаа 700 хүнийг цаазлан хороосон байна.

 Язидис үндэстнүүдий эрчүүдийг исламын шашинд тэрсэлсэн хэргээр хоморголон устгасаар байна. Иракийн тосгоны эрчүүдийг хядаж, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг нь хулгайлан авч явсан гэж хүний эрхийг хамгаалагчид мэдээлэв. Энэ долоо хоногийн эхээр тэд Сирийн Алеппо мужийн зарим хот, тосгодыг эзлэн авчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top